АНУ-ын Өмнөд Дакота мужийн хорих газарт коронавирусийн халдварын нэг тохиолдол илэрсэн тухай мэдээ гарчээ. Уг мэдээ гарсны дараахан даваа гарагийн шөнө есөн эмэгтэй хоригдол хорих газраас оргосон байна.
Хоригдлууд Пиер Коммюнити хөнгөн дэглэмтэй хорих газраас даваа гарагийн шөнө 21 цагийн үед оргожээ. Мягмар гарагийн байдлаар оргосон эмэгтэйчүүдийн гурвыг нь барьсан ч бусад нь сураггүй хэвээр байна.
Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд хорих газруудад эргэлт оруулахыг гуравдугаар сарын 12-ны өдрөөс хойш хориглоод байгаа юм. Оргодлуудын нэрийг олон нийтэд ил зарласан ба тэдний ял эдлэх хугацаан дээр таван жилээр нэмэгдэж болзошгүй ажээ.
Эх сурвалж: Fox News