СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Цагаан ордон, Сенатын танхим $2 их наядын түүхэн тохиролцоонд хүрэв

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Коронавирусийн тархалт АНУ-д хурдацтай нэмэгдэж байгаа энэ үед Цагаан ордон болон Сенатын танхимын гишүүд хоёр их наяд ам.долларын төсөв батлах түүхэн тохиролцоонд хүрлээ. Дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засагтай АНУ-д халдварт өвчний үед хорио цээрийн дэглэм хэрэгжиж эхэлснээр эдийн засаг хүндэрч, бизнесийн байгууллагууд зогсоход хүрсэн юм.

Цагаан ордон, Сенатын танхимын гишүүд урт удаан хугацаанд хуралдсаны эцэст Америкийн цагаар шөнө 01 цагт түүхэн хэлэлцээр батлагдсаныг албан ёсоор зарлажээ. Эрх баригчид коронавирус цар тахлаас үүдсэн нөхцөл байдлыг дайны үетэй харьцуулан үзэж, улс эх орондоо хөрөнгө оруулах нь зүйтэй хэмээн санал нэгджээ.

Хоёр их наяд ам.долларыг хэрхэн зарцуулах нь анхаарал татаж буй нь гарцаагүй юм. Одоо санал болгосон байгаагаар 250 тэрбум ам.долларыг хувь хүмүүс, гэр бүлүүдэд шууд олгох, 350 тэрбумыг жижиг бизнес эрхлэгчдэд зээл олгох, 250 тэрбумыг ажилгүйдлын даатгалд, 500 тэрбумыг хүнд байдалд орсон компаниудад зээл олгох зэрэг багтжээ.

Эдийн засгийн яаралтай тусламжийн сангаас Ерөнхийлөгч Дональд Трамп болон түүний гэр бүлийн гишүүд, Засгийн газрын өндөр дээд албан тушаалтнууд, Конгрессийн гишүүдийг хөрөнгө оруулалт татах, зээл авах зэргийг хориглохоор зэхэж байна.

Эх сурвалж: CNN

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.