СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ОХУ-д 7,5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

ОХУ-ын нутаг дэвсгэрт харьяалагддаг Курилийн арлын орчимд 7,5 магнитудын хүчтэй газар хөдлөлт өнөөдөр бүртгэгджээ. АНУ-ын газарзүйн судалгааны газраас газар хөдлөлтийн дараа цунамийн сэрэмжлүүлэг дохио өгсөн байсан ч цуцалжээ.

. Одоогоор байгалийн гамшгийн улмаас гарз хохирол учирсан талаар мэдээлэл ирээгүй.

Номхон далайн цунамийн анхааруулах төвөөс эхлээд газар хөдлөлтийн голомтоос 1,000 км дотор асар хүчтэй цунамийн давалгаа үүсч болзошгүй гэжээ. Харин удалгүй цунамийн давалгаа аюулгүй хэмээн мэдэгдсэн байна.

Курилийн арлууд нь Орос, Японы маргаантай газар нутаг бөгөөд Японы эрэг, Номхон далайн эргийн Хавайд газар хөдлөлт хүчтэй мэдрэгдэж болзошгүй тухай сэрэмжлүүлээд байжээ.

Эх сурвалж: The Guardian

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.