СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Нью-Йорк мужид коронавирус суман галт тэргээс ч хурдан тархаж байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Нью-Йорк мужийн захирагч Эндрю Куомо Ковид-19 цар тахал мужид нь суман галт тэргээс ч хурдацтай тархаж байгааг анхааруулж, эрүүл мэндийн яаралтай тусламж шаардлагатай гэдгийг мэдэгджээ.

Тархалтын оргил үе бидний бодож байгаагаас ч өндөрт хүрэх бөгөөд Холбооны Засгийн газар хямралтай тэмцэхэд шаардлагатай амь нас аврах тоног төхөөрөмжийг хангалттай илгээхгүй байгааг хэлжээ. АНУ коронавирусийн халдварын гурав дахь төв болж, 53,655 тохиолдол илэрсэн ба 698 хүн нас барсан байна. Үүнээс тэн хагас нь буюу 25,500 гаруй нь, нас барсан иргэдийн 1/3 нь буюу 210 нь дан ганц Нью-Йорк мужид бүртгэгджээ. Тус мужид халдварын тохиолдол сүүлчийн гурав хоногт хоёр дахин нэмэгдсэн байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас АНУ-ыг халдварын шинэ голомтоор нэрлэж магадгүй гэдгийг анхааруулсан бол Ерөнхийлөгч Дональд Трамп ирэх сар гэхэд АНУ-ын бизнесийн байгууллагуудын үйл ажиллагааг эргэн нээх тухай мэдэгдсэн юм.

Эндрю Куомогийн хэлснээр Нью-Йорк мужид тохиож буй явдал Калифорни, Иллинойс мужуудад ч тохиох ба энэ бол зөвхөн цаг хугацааны асуудал гэжээ. Холбооны яаралтай тусламжийн газраас мужид ердөө 400 ширхэг амьсгалын төхөөрөмж илгээсэн байна. Мужийн захирагч ердөө 400 ширхгийг илгээнэ гэдэг үлдсэн 25,000 иргэнийг үхэл рүү түлхэж байна гэдгийг анхааруулжээ. Одоогоор мужид 7,000 амьсгалын аппарат байгаа ч дахин 30,000 шаардлагатай байна.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.