СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2020-03-24

Б.Тулга: Монгол хүнийг 5 сая төгрөгийн цалинтай болгоно

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

МАХН, Монголын ногоон нам, Уламжлалын нэгдсэн намууд хамтран 2020 оны УИХ-ын сонгуульд “Та бидний эвсэл” нэртэйгээр орохоор болсон. "Та бидний эвсэл" өнөөдөр/2020.03.24/ Үндэсний аудитын газарт мөрийн хөтөлбөрөө хүргүүллээ.

"Та бидний эвсэл" нь “Гурван баялаг” нэртэй мөрийн хөтөлбөр боловсруулсан байна. Уг гурван баялагт монгол хүн, монгол өрх, монгол төрийг багтаан авч үзжээ.

1.Монгол хүн монголын баялаг

-Монгол хүнийг төрийн хамгаалалтад авах ёстой. Өргүй монгол хүн монголын баялаг. Тиймээс монгол хүнийг хүрэлцэхүйц цалин орлоготой болгох зорилт тавьж өнөөгийн БНСУ-ын дундаж цалин буюу 5 сая төгрөгийн цалинтай болгох зорилт дэвшүүлсэн.

2. Монгол өрх монголын баялаг

-Монгол өрх бүр төрийн баялаг гэж үзэх ёстой. Тиймээс монгол өрх бүр орон сууцанд амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлнэ.

3. Шударга төр монголын баялаг

-Шударга төр мөн монголын баялаг байх ёстой буюу төр авлигаас ангид байх ёстой гэж МАХН, Монголын ногоон нам, Уламжлалын нэгдсэн намын хамтарсан “Та бидний эвсэл”  үзэж байгаа юм байна.

Тэд уг хөтөлбөрөө гурван жилийн өмнөөс эрдэмтэн судлаачдаар хэлэлцүүлж баталгаажуулсан бөгөөд дөрвөн жилийн дотор биелэх боломжтой хөтөлбөр гэж үзэж байгаа ажээ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.