СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ОХУ: Коронавирусийн улмаас бүх нийтийн санал хураалт хойшилж магадгүй

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
4 жилийн өмнө

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 2036 он хүртэл төрийн тэргүүний суудалдаа суух эсэхийг шийдэх олон нийтийн санал хураалт коронавирусийн халдварын тархалтаас шалтгаалж хойшлогдож магадгүй болоод байна.

Ирэх сарын 22-ны өдөр товлогдоод буй санал хураалтыг одоогийн байдлаар Кремлиэс албан ёсоор хойшлуулаагүй байна. Уг санал хураалтаар Путин өөрийн бүрэн эрхийн хугаацааг сунгаж тав, цаашлаад зургаа дахь удаагаа Ерөнхийлөгчийн суудалд суух талаар шийдвэрлэх билээ.

Гэвч Москва болон бусад хотууд коронавирусийн эсрэг урьдчилсан арга хэмжээ авч байгаа үед сонгуулийн ажилтнууд 140 сая хүн амаа хэрхэн санал өгүүлэх талаар хэлэлцжээ. Эрүүл мэндийн газраас нүүр тулан ойроос харьцахгүй байхыг уриалж буй хүнд үед иргэдийг гэрээсээ санал өгөх эсвэл өөр бусад аргуудын талаар хэлэлцсэн байна.

“Санал хураалт 4 сарын 22-нд товтой ч иргэдийн эрүүл мэнд илүү чухал. .

ОХУ-д тархаж буй халдварын улмаас санал хураалтыг зургадугаар сар хүртэл хойшлуулж болзошгүй хэмээн “Ведомости” сонин даваа гарагт мэдээлжээ. Ерөнхийлөгчийн тамгын газрын гурван ч эх сурвалжийн мэдээлснээр энэ долоо хоногт шийдвэр гарна.

Мөн тавдугаар сарын 9-нд болох Ялалтын Баярын 75 жилийн ойн баярын үйл ажиллагаанд ч бас COVID-19-ийн халдварын тархалт нэмэгдэж буй байдал нөлөөлж магадгүй юм. Уг баярын ёслолд Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон болон АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Роберт О'Брайен нар оролцохоор төлөвлөсөн аж. ОХУ аль хэдийн ирэх зургадугаар сард болох Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн чуулганыг цуцалсан билээ.

Даваа гарагт ОХУ-д коронавирусийн 71 шинэ тохиолдол бүртгэгдсэн ба нийт 438 халдвараас 262 нь Москвад илэрсэн байна..

Коронавирусийн халдвартай зэрэгцэн ОХУ-д 2014 оноос хойш хамгийн чухал улс төрийн үе тохиож байгаа. Хэрэв хууль өөрчлөгдвөл, Путин Сталинийг давж хаант төрийн үеэс хойш хамгийн удаан төр барьсан удирдагч болох юм.

Нөгөөтэйгүүр санал хураалтыг хойшлуулах нь засгийн газрын хүчин чадлын талаар эндүү ойлголт өгнө гэсэн үзэл ч мөн байгаа аж.

Эх сурвалж: The Guardian

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.