СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Б.Дөлгөөн: Төсвөө тодотгохгүй бол гурван сарын дараа 260 мянган ажлын байр байхгүй болно

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

МҮХАҮТ, эдийн засагчидтай хамтран 1500 гаруй компаниас коронавирусийн ажлын байранд үзүүлэх нөлөө судалгааг явуулжээ. 

МҮХАҮТ-аас

14 хоногийн өмнө коронавирус нийт аж ахунй нэгжүүдийн 57 хувьд маш их нөлөө үзүүлж байсан бол өнөөдөр 67,4 хувь болж мөн өссөн. Тэр дундаа аялал жуулчлал, иргэний тээвэр, зочид буудал, хоолны газруудад ихээхэн нөлөөлж байгааг дурджээ.

Энэ судалгааг хийсэн эдийн засагч, санхүүгийн шинжээч Б.Дөлгөөнтэй бид ярилцлаа.

Түүний хэлж буйгаар коронавирусийн улмаас эдийн засагт үүсээд буй хүндрэлийг арилгах арга хэмжээ авалгүй энэ хэвээр явбал 260 мянган хүн ажилгүйчүүдийн эгнээнд шилжихэд ойрхон байна. Мөн гурван сарын дараа эдийн засагт хүндэрч, бүр шок болоход ойрхон байна.

Эдийн засагч Б.Дөлгөөн:

-Коронавирус эдийн засагт ямар нөлөө үзүүлж байгаа дээр яг тодорхой дүн шинжилгээ хийхгүй байна. Эрүүл мэндийн тал дээр сайн арга хэмжээ авч байгаа ч эдийн засгаа орхигдуулж байна.

Үүний улмаас Эдийн засгаа орхигдуулж байгаа учраас сөрөг нөлөө нь иргэд, аж ахуйн нуруун дээр буугаад байна.

Бүр хэтэрхий оройтсон ч байж магадгүй.

Машинаар бодвол сэнсийг эргүүлдэг ремен тасрахад ойрхон байна. Ремен тасарвал мотор цохино. Тэгээд машин явахгүй. Үүнээс л сэргийлэх хэрэгтэй...

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.