CentralAsia (KZ): Нур-Султан болон Алматад тус тус хоёр шинэ халдвар илэрсэн байна.
Одоогийн байдлаар Казакстанд нийт 67 COVID-19-ийн тохиолдол бүртгэгдсэнээс Нур-Султанд 35, Алматад 28, Карагандад 2, Алматын мужид 1, Актюбин мужид 1 халдвар илэрчээ.
Алмат болон Нур-Султан хотууд бүрэн хорио цээрийн байдалтай байна.
Монгол улсын иргэдээс, тэр дундаа Казакстан улсад оршин суудаг монгол иргэдээс Цагааннуурын хилээр боомтоор орж ирэх явдал эрс нэмэгдсэн учир тус боомтыг түр хаагаад байгаа. Одоогоор тус боомтоор орж ирсэн 306 иргэнийг тусгаарлан, ажиглалтад байлгаж байгаа юм.