Испани улсад коронавирусийн халдварын эсрэг тэмцэхэд цэргүүдийг дайчлаад байгаа юм. Цэргүүд айлуудаар явж шалгалт хийн, ариутгаж байхдаа ахмад настай хүмүүс гэртээ ганцаараа орхигдон үлдэж, зарим тохиолдолд орон дээрээ амьсгал хураасан байдалтай олдож буйг Батлан хамгаалахаас мэдэгджээ.
Тус улсад коронавирусийн 35,100 гаруй тохиолдол илэрч 2,311 иргэн нас барсан байна. Эрүүл мэндийн байгууллагын мэдэгдсэнээр ахмад настнууд гэртээ нас барсан байдалтай олдож байгаа учир нас барагсдын тоо цаашид нэмэгдэнэ гэж үзжээ.
Батлан хамгаалахын сайд Маргарита Роблес ахмад настай хүмүүсээ хайхрамжгүй хаясан хүнлэг бус байдлыг тэвчих ёсгүй, үүрэг хариуцлагаасаа зугтсан хүмүүст хуулийн дагуу хариуцлага тооцох ёстой хэмээн мэдэгдсэн байна.
Нийслэл Мадрид болон орон нутгийн эрүүл мэндийн газруудад нэг дор нас барсан олон иргэнийг хүлээж авч байгаа учир ачааллаа дийлэхгүй байна. Мөн эмнэлгийн ажилтнууд, ахмад настнуудад коронавирусийн оношлуур нэн шаардлагатай байгаа ажээ. Тус улсад халдвар авсан иргэдийн 12 хувь нь эмнэлгийн ажилтнууд байна.
Эх сурвалж: The Guardian