Телевизийн шоуны од Ким Кардашиан болон реппер Канье Уэст нар Architectural Digest сэтгүүлд Лос Анжелес дахь өвөрмөц шийдэлтэй, минималист гэрээ танилцуулжээ.
Тэд 2014 онд худалдаж авч байсан нүд гялбам тансаг харшаа Инстаграм хуудсандаа танилцуулж байсан бол уг харшаа футурист Бельгийн сүм хийдийн хэв маягт оруулан засварласан байна. Бельгийн дизайнер Аксель Вервудтийн тусламжтайгаар гэрийн эзэгтэй Кардашиан харшаа засварлаж, минималист хэрнээ футурист цогцлыг бүрдүүлжээ.
20 сая ам.доллараар худалдаж авсан харшийн үнэ хэд дахин өссөн байна. Өрөөнүүдийн зохион байгуулалтыг бүхэлд нь өөрчилж, тавилгуудыг минимал болгон сольжээ.
Эх сурвалж: CNN