СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: С.Чинзориг: Жилд нэг удаа 6 сарын хугацаатай тэтгэврийн зээл олгоно

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

 Засгийн газар ээлжит хуралдаанаа хийж хэд хэдэн шийдвэр гаргажээ. Юун түрүүнд хөдөлмөр, нийгэм халамжийн хүрээнд гарч буй шинэчлэл, шинээр мөрдөгдөж буй журам, тогтоолуудын талаар Хөдөлмөрийн сайд С.Чинзоригоос тодрууллаа. 

Хөдөлмөр, нийгэм хамгааллын сайд С.Чинзориг:

-Ахмадуудын 2-р сарын тэтгэврээс зээл тооцохгүй олгож эхэлсэн. Мөн 1-р сарын тэтгэврэээс тооцсон зээлийг буцаан олгож байна. үүнд 46 тэрбум төгрөг зарцуулж байна. 2-р сарын тэтгэврийн зээл болох 57,9 тэрбум төгрөгийг олгосон.

Зургаан сарын хугацаатай тэтгэврийн урьдчилгаа олгох шийдвэр гаргасан гэсэн?

Урьдчилсан байдлаар Хараахан бүрэн, дүүрэн батлагдаагүй байна. Ямартай ч сар шинээс өмнө уг асуудлыг шийдвэрлэнэ.

Мөн

МСҮТ-д суралцах залуусын тэтгэмжийг нэмэгдүүлж 200 мянга болгосон. Мөрдөгдөж эхэлсэн үү?

Мэргэжлийн боловсролыг дэмжих үүднээс мэрэгжлийн боловсролын байгууллагнад ажиллаж буй багш нарыг компьютержүүлэх, багш нарын цалин дээр улиралд 15 хувийн нэмэгдэл олгох арга хэмжээнүүд авч эхэлсэн. Мөн Мөн ажил олгогчдын захиалгаар залуучуудыг зургаа хүртэлх сарын хугацаатай мэргэжлийн боловсролын байгууллагад суралцуулах үед 200 мянган төгрөгийн тэтгэмж олгоно.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.