СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Зээлийн хүү болон төлбөрийг 90 хоног хойшлуулах тухай ЗГ-ын шийдвэр хэрэгжиж эхлээгүй байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

Өнгөрөгч долоо хоногт Засгийн газар хуралдаж хэрэглээний зээлийн хүү болон үндсэн өрийг 90 хоногийн хугацаанд төлөхөөргүй болгож, хойшлуулах шийдвэр гаргасан.

Сангийн сайд болон Монгол банкны ерөнхийлөгчийн мэдээлснээр нийт 1,5 их наядын зээл бүхий 1000 орчим иргэн, аж ахуйн нэгж зээлтэй холбоотой асуудлаа шийдүүлэх хүсэлт, гомдол ирүүлсний дагуу дээрх шийдвэрийг гаргасан.

Үүнээс үүдэн иргэд “зээл хойшлууна” гэсэн Засгийн газрын шийдвэр худал байв уу гэх асуулттай тулгараад байна.

Тиймээс бид арилжааны банкууд руу холбогдож “зээл хойшлуулах” Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлж байгаа эсэх талаар тодрууллаа.  Ингэхэд,

ХААН БАНК:

“Засгийн газрын мэдэгдлээс хойш уг асуудлыг судалж байна. Тодорхой шийдэлд хүрээгүй байна. Тодорхой шийдвэр гаргасны дараагаар албан ёсны мэдээлэл өгнө” гэсэн юм.

ТӨРИЙН БАНК:

Мөн л “Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн дагуу хуралдаж байна. Удахгүй шийдвэрээ гаргаж танилцуулна” гэлээ.

ГОЛОМТ БАНК:

Тус банкны лавлах 1800-1646 руу залгаж мэдээллийн ажилтантай холбогдох гэсэн ч лавлах утасныхаа автомат хариулагчийн эхний мэдээлэлд “зээлийн төлбөр болон зээлийн хүүг хойшлуулахтай холбоотой албан ёсны чиглэл ирээгүй байна” гэсэн анхуурлга мэдээллийг байршуулжээ.

Ийнхүү аль ч банк өнөөдрийн байдлаар Засгийн газар, Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөс гаргасан  зээлийн төлбөр болон хүүг хойшлуулах шийдвэрийг дагаж мөрдөөгүй байна. Хэдийгээр арлжааны банкууд Засгийн газрын шийдвэрийг биелүүлэх албагүй ч коронавирусээс үүдэлтэй эдийн засгийн нөхцөл байдал хүндрэх болсон үед тэд "тодорхой алхам хийж, зээлийн хүү, төлбөр хойшлуулахад анхаарах"-аа амласан байдаг. Монгол банк ч бодлогын хүүгээ бууруулах замаар дэмжлэг үзүүлсэн юм. 

Уг ажил хэзээнээс ажил хэрэг болж иргэдэд үр нөлөөгөө үзүүлэх талаар бид үргэлжлүүлэн сурвалжилна.

Түүнчлэн ББСБ-уудад хэрэглээний зээлд дараах арга хэмжээг хэрэгжүүлэхээр болсон талаар энд дарж уншина уу. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.