Өнөөдөр /2020.02.04/ Засгийн газрын хуралдсан. Хуралдаанаар Нэмэгдсэн өртгийн албан татвар/НӨАТ/-ын урамшууллын буцаан олголтыг хоёрдугаар сарын 10-ны өдрөөс эхлэн олгохоор болжээ.
2017 онд НӨАТ-ын буцаан олголтод нийт 499.7 мянган иргэнд 35.1 тэрбум төгрөг буцаан олгож байсан бол 2020 онд 911 707 иргэнд 148.6 тэрбум төгрөг буцаан олгох тооцоо гарчээ.
Дотоодын барааны НӨАТ-ын орлого 2019 онд анх удаа 1,088.3 тэрбум төгрөгт хүрч, НӨАТ-ын тухай хуулийг шинэчилснээс хойш 2016 оны түвшнээс 96.7 хувиар нэмэгдсэн байна. Харин 2019 онд Цахим төлбөрийн баримтын системд бүртгэгдсэн 911 707 иргэний 485 сая баримтаас 20 мянган иргэний 16.8 сая баримтын мэдээлэлд системд автоматаар эрсдэл тооцжээ. Түүнчлэн 996 иргэний 2,105,794,600.15 төгрөгийг урамшууллыг эрсдэлтэй гэж тодорхойлон, нягтлан шалгаж байгаа юм байна.