Google компанийн YouTube суваг урьд өмнө ашиг орлогын хэмжээгээ олон нийтэд ил тод тайлагнаж байгаагүй бол анх удаа хэр хэмжээний ашиг орлого цуглуулснаа танилцуулсан тухай The Guardian мэдээлжээ.
Толгой компани болох Alphabet-ийн шинэ гүйцэтгэх захирал Сундар Пичайн танилцуулснаар YouTube видео суваг өнгөрсөн онд 15,5 тэрбум ам.долларын ашигтай ажилласан ба сард тэрбум ам.долларыг зар сурталчилгаанаас олсон амжилт гаргасан гэжээ.
Гэвч өнгөрөгч оны сүүлийн улиралд олсон ашиг хүлээлтээс доогуур байсан нь хөрөнгө оруулагчдад хангалтгүй байсан хэмээн мэдээлсэн байна. Компанийн хувьцаа дөрвөн хувиар буурсан байдалтайгаар хөрөнгийн бирж хаагджээ.
Alphabet-ийг үүсгэн байгуулагчид болон Сергей Брин, Ларри Пэйж нар ажлаа хүлээлгэн өгсний дараа компанийг удирдаж буй Сундар Пичай компанийн үйл ажиллагааг илүү ил тод, нээлттэй болгох өөрчлөлтийг хийж эхэлж байгаагийн илэрхийлэл юм. YouTube суваг 2019 оны сүүлийн гурван сард 4,7 тэрбум ам.долларын ашиг олжээ.
Харин тус сувгийн зар сурталчилгаанаас бусад ашиг орлогыг олон нийтэд дэлгээгүй ба тэдгээр нь Google-ийн бусад салбарын ашиг орлогод тооцогдох ажээ. Google-ийн хувьцааны ханш Амазон, Микрософт зэрэг ашиг орлогоороо тэргүүлэгч компаниудтай өрсөлддөг.
Google 2019 онд 8,9 тэрбумын ашиг олсон нь урьдчилан таамаглаж байснаас доогуур байгаа ажээ. Сундар Пичайн мэдэгдсэнээр компани цаашид комьпютерийн шинжлэх ухааны хөгжил, хиймэл оюун ухаан зэрэг комьпютерийн суурь баазыг хөгжүүлэхэд үргэлжлүүлэн хөрөнгө оруулна гэжээ.
Эх сурвалж: The Guardian