СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Коронавирус илэрсэн хоёр иргэний биеийн байдал сайжирч, бусдынх нь тогтвортой байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар ээлжит мэдээлэл хийлээ. Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байна. Таван хүн нэг дор байвал хүний бөөгнөрөл гэж үзнэ гэж байсан бол өнөөдрөөс эхлэн 2-оос дээш хүн нэг дор байвал хүний бөөгнөрөл гэж үзнэ хэмээн ДЭМБ-аас анхаарууллаа.

Тусгаарлалтаас гарч байгаа иргэдийн гар утсанд байршил тодорхойлох апп суулгахаар болжээ. . Тухайн иргэн гар утсаа гэртээ мартах, гадагшаа гарсан бол Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага хүлээх болно хэмээн гарын үсэг зурах юм байна.

ЭМЯ Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын дарга Я.Буянжаргал: . Урд шөнө Орхон аймагт 44 хүн тусгаарлагдаж, тус аймагт нийт 88 иргэн тусгаарлагдаж байна.

Эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхээр 243 эмнэлэг, сувиллын орны тоог гаргасан. Эрчимт эмчилгээний эмчийн нэрсийг дараалалаар гаргасан байгаа. Гэхдээ гэмтэл, төрх, хүүхдийн орыг дайчлахгүй. Шаардлагатай тохиолдолд тэнд ажиллаж байгаа эмч, мэргэжилтнүүдийг ээлжээр ажлуулахаар бэлэн байдлыг хангасан.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: Станбул-Улаанбаатар ирсэн зорчигчдоос сонгон авсан 24 иргэнээс коронавирус илрээгүй. Одоо 22 хүний шинжилгээ илэрсэн. Японоос ирсэн 20 гаруй иргэнээс шинжилгээний хариу сөрөг гарсан. Энэ мэт шинжилгээг тодорхой дараалалтай хийнэ.

Сэлэнгэ аймагт тусгаарлагдан 22 иргэнээс коронавирус илрээгүй. ХӨСҮТ сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй байна. . Франц иргэний уушигт гарсан өөрчлөлтүүд сэргэгдэж байна.

Африкийн бүсийн дөрвөн улсад халдвар шинээр бүртгэгдлээ. Ихэнх улс орнууд гэртээ өөрийгөө тусгаарлахыг иргэддээ зөвлөж байна. ДЭМБ-ын Европын бүсээс гэртээ байхдаа дасгал хийж, идэвхтэй хөдөлгөөнтэй байх заавар гаргалаа. ЮНЕСКО-гоос дэлхийн 124 оронд бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг зогсоосон. Энэ шийдвэрт 1.2 тэрбум хүүхэд хамрагдаж байна гэлээ.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.