СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хотын дарга асан Э.Бат-Үүлийг хүүгийнх нь хамт шүүх хурал хойшилжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   З.Балдандугар
4 жилийн өмнө

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 10 цагаас товлогдоод байсан Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл, түүний төрсөн хүү Б.Чулуудай, НЗДТГ-ын дарга асан Ё.Гэрэлчулуун, ТОСК-ийн захирал асан А.Гантулга нарын 10 хүнд холбогдох эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж өөртөө ашиг олсон гэх хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг хойшилжээ.

Нийтдээ 10 холбогчтой албан тушаалын гэмт хэргийг шүүх хурлыг дөрөвдүгээр сарын 08-ны өдрийн 09.00 цаг хүртэл хойшлуулсан байна.

Хэргийг сануулбал, “Гранд лайн” ХХК нь уг төслийг Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Амгалан орчим хэрэгжүүлнэ хэмээн Улаанбаатар хотын банкнаас 3.3 тэрбум, Туркийн “216 Япи үрэти худалдаа” ХХК-аас 1.2 тэрбум төгрөгийг зээлсэн боловч төслийг хэрэгжүүлж чадаагүй юм.

Уг төслийн удирдагч Б.Чулуудай хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Миний хэрэгжүүлж буй төслийг төрийн холбогдох албан тушаалтнууд зогсоохоор удаа дараа оролдож хавчсан. Хөрөнгө оруулагч, хамтран ажиллагч нар маань нэг нэгээрээ амлалтаасаа буцаж төслөөс гарсан. Төсөл хэрэгжүүлэх газарт маань хорт бодис илэрсэн зөрчлүүдээс үүдэлтэйгээр төслөө хэрэгжүүлж чадахгүйд хүрсэн” хэмээн ярилцлага өгч байсан билээ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.