СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хөгжлийн бэрхшээлтэй хүү аавыг нь тусгаарласнаас болж нас баржээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

БНХАУ-д шинэ төрлийн коронавирус тархсаны улмаас 425 хүн амиа алдаж, 20,000 хүн халдварлаад байгаа юм. Эрх баригчид вирусийн тархалтыг намжаахын тулд боломжтой бүх арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа ч онцгой байдлын үед дутуу дулимаг ажиллаж байгаа гэдгээ хүлээн зөвшөөрсөн.

Халдварын тархалтыг намжаахын тулд сэжигтэй хүмүүсийг тусгаарлаж байгаа юм. Гэвч .

Хятадын албан ёсны хоёр эх сурвалж энэ талаар мэдээлсэн ч удалгүй мэдээгээ устгасан байсан хэмээн ВВС дурдсан байна.

Ян Чений нугасны үе мэдээгүйжсэн тул заавал асран халамжлагчтай байх шаардлагатай ажээ. Гэвч түүний аав, ах хоёрыг тусгаарлаж саатуулснаас хойш долоо хоногийн дараа хүү нас барсан байна. Тэр энэ хугацаанд ердөө хоёрхон удаа хооллосон гэжээ.

Гэвч энэ явдлыг хүүгийн амьдардаг Хубэй мужийн Хуажиахэ тосгоны захирагч болон орон нутгийн Коммунист намын нарийн бичгийн дарга аль аль нь үгүйсгэсэн байна. .

Түүний гэр бүл шинэ төрлийн коронавирусийн голомт болоод буй Хубэй мужид байдаг. Хүүгийн ах, аавыг тусгаарлах үед аав нь Weibo цахим сүлжээнд пост оруулж хүү нь гэртээ ганцаараа уух ус, идэх хоолгүй үлдсэн гэдгийг тайлбарлаж тусламж хүссэн гэдгийг орон нутгийн хэвлэлээр мэдээлжээ.

Албаны хүмүүс уг мэдээллийг үгүйсгэхээсээ өмнө Ян Чений үхлийн шалтгааныг мөрдөн шалгахаа мэдэгдэж байсан юм.

Эх сурвалж: The BBC  

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.