СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Говь-Алтай аймагт газар хөдөлж, долоон барилга цуурчээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

. Тодруулбал, тус аймгийн Тонхил сумын Тамч багийн Хатавчын-Ам гэдэг газар өнгөрсөн баасан гарагт 11:00-12:08 цагийн хооронд 3.6, 4.1, 4.5, 5.8 магнитуд хүчтэй газар хөдөлсөн аж. Газар хөдлөлт болсон тухай мэдээллийг мөн өдрийн 11:17, 12:37, 12:40, 12:51 цагт Одон орон геофизикийн хүрээлэнгээс Онцгой байдлын ерөнхий газарт өгчээ.

Энэ талаар Говь-Алтай аймгийн Тонхил сумын Засаг даргын тамгын газрын дарга М.Хүүхэнээгээс тодруулахад "Иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн. Есөнбулаг, Тонхил суманд долоон байшин, барилгын туслах хийцэд бага хэмжээний цууралт үүссэн байна" гэлээ.
Тус газар хөдлөлтийн чичирхийлэл Говь-Алтай аймгийн Баян-Уул, Бугат, Есөнбулаг, Тонхил, Төгрөг, Шарга, Хөхморьт суманд болон Завхан аймгийн Алдархаан, Дөрвөлжин, Завханмандал, Улиастай, Цагаанхайрхан, Цагаанчулуут, Ховд аймгийн Алтай, Булган, Үенч сумын иргэдэд мэдрэгдсэн аж. Энэ талаар Завхан, Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Т.Мөнхбаатар, Д.Энхболд нар Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газарт мэдэгджээ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.