СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Улаанбаатарт өдөртөө 13-15 градус дулаан байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр ихэнх нутгаар дулаарч, цас эрчимтэй хайлах тул болзошгүй шар усны үерийн аюулаас сэрэмжлэхийг анхааруулж байна.

2020 оны 03 дугаар сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр хур тунадас орно, бусад нутгаар хур тунадас орохгүй.Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр.  Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор түр зуур секундэд 15-17 метр хүрч, зөөлөн шороон шуурга шуурна. Увс нуурын хотгор болон Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул,Тэрэлж, Халх голын хөндийгөөр 7-12 градус дулаан, Алтайн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав, говийн бүс нутгаар 15-20 градус дулаан, бусад нутгаар 10-15 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6 -11  метр. Өдөртөө 13-15 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 3 градус хүйтэн, харьцангуй чийг 57 хувь, агаарын даралт 868 гектопаскаль байлаа.  Даралт өдөртөө буурна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.