СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Нийт халдварын 48 хувь нь европ тивд бүртгэгдэж, 6000 хүн нас баржээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар ээлжит танилцуулгаа хийлээ. 

Африкийн болон арлын улсуудад эрчимтэй тархаж эхэлсэн байна.

24 цагийн дотор нийт 1344 хүн нас барж, дэлхийн хэмжээнд коронавирусийн халдвараар 11 мянган иргэн нас баржээ. Сүүлийн 24 цагийн дотор европ тивд 23950 хүн шинээр халдвар авсан байна.

Италийн хувьд үндэсний хэмжээнд болон халдварын голомт болоод буй Ломбарди мужид байдал хүнд байна. Тиймээс ерөнхий сайд мэдээлэл хийж хорио цээрийг чангатгаж байгааг онцолжээ. Тус улсад хүнс, эмнэлгийн туламжийн үйлдвэрээс бусад үйлдвэрүүдийг бүр мөсөн згсоосон.

Европын улс орнуудад хүнс, эмийн худалдан авалт хийхээр гарахдаа ч зөвшөөрөл авч гарахаар болжээ. Бусад үед гадуур зорчиж байгаа бол торгууль ногдуулахаар болсон байна.

Турк улсад халдвар нэмэгдэж байна. 24 цагийн дотор 2900 гаруй шинэ тохиолдол илрүүлжээ. Европын улс хоорондын нислэгүүдээ цуцалж байна.

Их британид шинээр 1000 гаруй бүртгэгдсэн. Нас барсан иргэд нь өндөр настай болон ямар нэгэн суурь өвчтэй хүмүүс байжээ.

Таваас дээш хүн уулзаж буй тохиодолд хүн хоорондын зайг 1,5 метрээс дотогш оруулахгүй байхыг ДЭМБ зөвлөж байна.

 

Баян-Өлгий, Сэлэнгэ, Дархан-Уул аймгууд дээр сэжигтэй тохиолдлууд нэмэгдэж байна. хилийн боомтуудтай аймгууд болох Дорнод, Өмнөговь, Дорноговь, Хөвсгөл аймгууд дээр илүү их анхаарч ажиллаж байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагааас хүн хоорондын зайг метр байхыг зөвлөж байсан бол сүүлийн үед зайгаа 1,5-2 метр байхыг зөвлөж байна.

Улмаар нэгнээ ялгаварлан гадуурхах үзэл гаргахгүй байхыг анхааруулж байна.

 Д.Нямхүү ХӨСҮТ-ийн захирал: 

Мөн 03-р сарын 20-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан нэг хүний шинжилгээний хариу сөрөг гарсан.

Харин өчигдөр буюу 90 хүнийг улсын хэмжээнд ажиглалтад оруулаад байна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.