СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2020-03-21

LIVE: Монгол Улсад коронавирусийн халдварын 10 дахь тохиолдол бүртгэгдлээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
4 жилийн өмнө

ХБНГУ-аас гуравдугаар сарын 16-нд тусгай үүргийн онгоцоор ирсэн 156 хүнд шинжилгээ хийхэд дөрвөн хүнээс коронавирус илэрсэн болохыг ЭМЯ-аас мэдээллээ. Коронавирусийн халдвар илэрсэн дөрвөн хүний хоёр нь эрэгтэй, хоёр нь эмэгтэй байжээ. Ингэснээр Монгол Улсад коронавирусийн халдвар тохиолдол 10 хүрч нэмэгдээд байна. 

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл

Коронавирусийн халдварын тархалт нэг хэсэг буурч байснаа эргээд огцом өслөө. Тиймээс энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлаа огт бууруулж болохгүй гэдгийг дэлхийн улс орнууд сэрэмжлүүлж эхэллээ. 

Уг өвчин анх гарсан БНХАУ-ын Ухань хотод сүүлийн гурав хоногт коронавирусийн нэг ч халдвар бүртгэгдээгүй. Энэ нь тухайн хотод эрүүл мэндээ хамгаалах, ариун цэврээ дээд зэргээр сахих хэвшлийг бий болгосонтой холбоотой. Дэлхийн дахин Ухань хотын энэхүү сайн жишээг үлгэрлэн дагахыг уриалсаар байна. Тус өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд:

  1. Хамар, хоолойгоо сайтар зайлахыг зөвлөж байна. Гаднаас орж ирснийхээ дараа сода, давс, хужир, ариутгагч зэргээр зайлахыг хэвшүүлээрэй. Тус вирус нь хүний биед тархахдаа эхлээд хоолойн салстад 3-4 цаг өөрийгөө бэхэлдэг. Энэ үед нь ариутгал халдваргүйжүүлэлт хийвэл урьдчилан сэргийлэхэд маш тустай. 
  2. Гараа тогтмол угааж хэвшээрэй. Бохирдолтой зүйлд хүрэх болгондоо гараа угааснаар тус халдвараас урьдчилан сэргийлнэ гэв.
Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.