СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Д.Золбоо: “Ж.Ариунболд захирал өөрийн хүсэлтээр гээд өргөдлөө биччих. Би чамд сая төгрөг өгье” гэсэн

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
4 жилийн өмнө

БСШУСЯ-ны харьяа Боловсролын зээлийн сангийн захирлаар саяхан томилогдсон Ж.Ариунболд нь тус сангийн ажилтнуудыг хомроголон халсаар байгаа билээ. Энэ удаад Ж.Ариунболдын худал үг, хуурамч амлалтад итгэж хохирсон Д.Золбоо (нэрийг өөрчлөв) эмэгтэйн ярилцлагыг хүргэж байна.

-Та БСШУСЯ-ны харьяа Боловсролын зээлийн санд хэзээнээс ажиллаж байгаа вэ?

-Би 2019 оны аравдугаар сард Боловсролын зээлийн сангийн захирлын туслах сонгон шалгаруулж ажилд авна гэсэн зарын дагуу очиж ярилцлагад орсон юм.  Тэгсэн чинь тухайн байгууллагын захирал нь “За, чи ямартай ч гурван сар туршилтаар ажиллаад үз. Энэ хугацаанд ажлаа гартаа оруулж чадвал чамайг үлдээе” гэсний дагуу зөвшөөрч ажилд орсон.

-Чиний ажлын байрны тодорхойлолтод ямар ажил гүйцэтгэнэ гэсэн байдаг уу?

-Захирлын туслах, архив, бичиг хэргийг хариуцдаг. Ингээд архивын түр сургалтад хамрагдаж байгууллагынхаа архивын баримт материал, бичиг хэргийг цэгцлэх ажлыг хангалттай хийдэг болсон учраас гурван сарын дараа жинхэлсэн тушаал гарч ажилд авч байсан. Гэвч жинхлээд нэг их удаагүй байхад буюу сар шинийн дараахан манай байгууллагын захирал гэнэт солигдож Ж.Ариунболд гэдэг хүн томилогдон ирсэн. Тэр хүн ирснийхээ дараа . Намайг тэр саналаас татгалзангуут гэж хэлсэн.

-Чи тэгэхээр нь бас л татгалзсан уу?

-Үгүй. Би гэрээт ажилтнаар үлдээе гэсэн саналыг нь зөвшөөрсөн. Би бага насны хүүхэдтэй бас ажилд ороод жинхлэх тушаал маань гараад удаагүй байсан учраас “үлдээе” гэдэг саналыг нь зөвшөөрсөн юм. Тэгэнгүүт гаднаас нэг хүн дуудаж авчраад миний дагалдангаар ажиллуулсан. Мөн гурав хоногийн хугацаанд өөрийнхөө хариуцан ажиллаж байсан бүх ажлаа энэ хүнд хэлж, зааж өгөөрэй гэж надад үүрэгдсэн. Би Ж.Ариунболд захирлын авчирсан тэр хүнд бүх хийдэг ажлаа нэг бүрчлэн хэлж, асуусан болгонд хариулаад зааж өгсөн.

-Энэ явдал яг хэзээ болсон бэ?

-Ж.Ариунболд захирал хоёрдугаар сарын 28-ны өдөр томилогдож ирсэн. Тэгээд ажлаа хүлээж авсан эхний өдрөө буюу гуравдугаар сарын 02-ны өдрөөс л энэ бүхнийг эхэлсэн. Тэгээд гурав, дөрөвхөн хоногийн дотор байгууллагын бүтцийн өөрчлөлт гэгчийг шинээр батлуулж ирээд миний ажиллаж байсан архив, бичиг хэрэг орон тоог шинэ бүтцээсээ хасаж намайг халсан.

-Ямар ч төрийн  байгууллагад архив, бичиг хариуцсан хүн заавал байх ёстой биз дээ?

-Тэр ажлын байр нь бол байгаа л даа. Намайг халахын тулд л тэгсэн юм билээ.

-Нэгэнт л ингээд халчих байсан юм бол чамд мөнгө төгрөг өгье, өөр ажил олж өгье гэж хэлэх ямар шаардлага тэр хүнд байсан юм бол?

-Тэрийг мэдэхгүй. Надад хэлэхдээ би чамайг хохироохгүй. Өөр ажилд оруулж өгье. Мөнгө өгье хамгийн гол нь өөрийнхөө хүсэлтээр өргөдлөө өг гэж хэлж байснаас үзвэл намайг хууран мэхэлж өргөдөл бичүүлэхийн тулд л тэгж байсан байх.

-Чамайг ажлаас халах тушаал хэзээ гарсан бэ?

-Гуравдугаар сарын 09-ний өдөр халсан тушаал гарсан. Харин тушаалыг маань 10-ны өдөр гардуулсан.

-Ж.Ариунболд гэдэг хүн Боловсролын зээлийн сангийн захирлаар томилогдон очоод 10 хүрэхгүй хоногийн хугацаанд найман хүнийг ажлаас нь чөлөөлж, хоёр хүнийг ажлаас нь чөлөөлөхөд бэлэн болсон нь тодорхой болсон. Тэр хүн яагаад ийм олон хүнийг халж сольж байгаа шалтгааныг мэдсэн үү?

-Шалтгааныг нь мэдэхгүй. Бүтцийн өөрчлөлтөөр халж байна гээд л халаад байсан. Халахынхаа өмнө бүгдийг нь нэг нэгээр нь дуудаад л уулзаад байдаг байсан.

-Чамайг халаад явуулсныхаа дараа чамтай холбогдоод нөгөө амлаад байсан сая төгрөгөө өгье. Эсвэл өөр ажилд зуучилж өгье гэж хэлсэн үү?

-Үгүй. Анхнаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлж өгөөч гэдэг өргөдөл бичүүлж авахын тулд л тэр худал зүйлээ хэлсэн юм шиг байна билээ.  

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.