СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Калифорни муж хорио цээрийн дэглэмд шилжлээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

АНУ-ын хүн ам шигүү оршин суудаг Калифорни муж даяар ард иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг сануулж хорио цээрийн дэглэмд шилжих шийдвэр гаргаснаа мужийн захирагч Гэвин Ньюсом танилцууллаа. Тэрээр мужийн 40 сая гаруй хүн амын талаас илүү хувь нь ирэх хоёр сарын хугацаанд Ковид-19 цар тахалд нэрвэгдэж болзошгүй хэмээн сэрэмжлүүлж байгаа юм.

АНУ даяар халдварын 14,000 гаруй тохиолдол илэрч, 205 хүн нас бараад байна. Харин дэлхийн хэмжээнд 250,000 хүнд халдварлаж, 10,000 гаруй иргэн амиа алджээ.

Хэдийгээр 40 сая иргэнээ гэрт нь хорих хэцүү ч гэлээ яг одоо л шийдэмгий алхам хийх цаг, бид бодит нөхцөл байдалтай эвлэрэх хэрэгтэй хэмээн захирагч Ньюсом мэдэгдсэн байна. Калифорни мужийн оршин суугчид хүнсний худалдаа, эмийн сан, нохойгоо салхилуулах, дасгал хийх зэргээр гэрээсээ гарч болох ч бусад үйл ажиллагаанд оролцохыг хорилоо.

Муж даяар хорио цээр тогтоохоос өмнө оршин суугчдын тэн хагас хэдий нь гэрээсээ гаралгүй халдвараас сэргийлж эхэлсэн байсан юм. гэжээ. Тиймээс Ерөнхийлөгч Дональд Трампад захидал илгээж холбооны Засгийн газраас яаралтай тусламж үзүүлэхийг хүссэн байна. Калифорни мужид халдварын 1,000 гаруй тохиолдол бүртгэгдэж, 19 хүн нас баржээ.

Тус мужаас гадна Нью-Йорк, Вашингтон халдварын тархалт өндөр мужуудад тооцогдож байна. Нью-Йорк хотод нэг хоногийн дотор халдварын тохиолдол хоёр дахин нэмэгдэж 4,000-д хүрчээ.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.