СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Төрийн банкны ажилтнууд Covid-19 вирусийн эсрэг аянд нэгдэн 33,192,000 төгрөгийн хандив өглөө

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

Монгол Улсын банк, санхүүгийн салбарт  тэргүүлэх байр суурь эзэлдэг Төрийн банкны ажилтнууд Дэлхийн олон оронд тархаад буй COVID-19 вирусийн эсрэг аянд нэгдэн 33,192,000 төгрөгийн хандив өглөө.

 

Төрийн банкны хувьд Монгол Улсын 21 аймаг, 330 сум, нийслэлийн есөн дүүрэгт нийт 500 гаруй салбар нэгжтэй үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Дэлхий даяар тархаж буй коронавирус (Covid-19)-ийн халдварын тохиолдол Монгол Улсад бүртгэгдсэнтэй холбогдуулан иргэд, харилцагчийнхаа эрүүл мэндийг аюулт өвчнөөс урьдчилан сэргийлэх, гамшгийн бэлэн байдлыг хангахтай холбоотой хүн хүч, тоног төхөөрөмжийг зэрэг зардлыг хангах үйлсэд бүх нийтээр нэгдэх энэхүү онцгой цаг үед Төрийн банкны ажилтнууд өөрсдийн санаачлагаар “Төрийн банк халдварын эсрэг” хандивын аяныг өрнүүлж, банкны нийт хамт олны халуун сэтгэлийн хандиваар  33,192,000 төгрөг цугларчээ.

 

Үүнээс гадна Төрийн банкны Улаанбаатар хотын ажилтнуудаас цугласан 12,622,000 төгрөгийг Улсын ОБЕГ-т, Орон нутгийн салбар нэгжийн ажилтнуудаас цугласан 20,570,000 төгрөг болон богино долгионы холбоо, шүүлтүүртэй амны хаалт зэрэг шаардлагатай эд зүйлсийг аймгуудын Онцгой байдлын комисс болон ЗДТГ-т тус тус гардуулж өгсөн байна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.