Сонгууль хаяанд ирсэн энэ цаг үед улс төрийн намууд сонгуульд эвсэл болж оролцохоо зарлаж байна. Өмөн нь ШИНЭ нам болон бусад улс төрийн хүчнүүд эвсэл блж байгаагаа зарласан бол энэ удаад Хөдөлмөрийн үндэсний нам, Социол демократ нам, Зүй ёсны намууд нэгдэн "Зөв хүн электорат" эвсэл байгуулж байгаагаа зарлалаа.
Дээрх эвслийг Зөв хүнээ дэмжих уриатай "Электорат" хөдөлгөөн дэмжихээ илэрхийлжээ.
“Зөв хүн Электорат” эвсэл Монгол оронд үүссэн тогтолцооны гажуудлыг засаж, үндэсний язгуур эрх ашиг, түүх, соёл, уламжлал, эв нэгдлйг эрхэмлэн дээдэлж, хүний хөгжил, хууль ёс, шударга ёс, нийгмийн арчдиллыг дээдэлсэн хүмүүнлэг, аз жаргалтай нийгмийг цогцлоон хөгжүүлэхийг зорьж байгаа ажээ.
Дээрх гурван нам үзэл санаа, нийгмийн бодлогын хувьд ижил төстэй бөгөөд МАНАН тогтолцоог халж, нийгэмд шударга ёс, эв нэгдлийг авчирч, цэвэр тунгалаг нийгмийг цогцлоохын тулд хатан тэмцэхээ илэрхийллээ. Тус эвсэл дунд, залуу үеийн төлөөллийг улс төрийн тавцанд гаргахаах мөн илэрхийллээ.
-ХҮНам тодорхой үзэл баримтлалтай. Өнөөдөр монголд тодорхой үзэл баримтлалтай, асуудлыг шийдэх шийдэлтэй, улсаа хөгжүүлэх бодлоготой, боловсон хүчинтэй нам цөөхөн. Тийм цөөхөн намуудын төлөөлөлт нь энд нэгдсэн гурван нам. Бидэнд бэлэн хөтөлбөр нь байна, асуудлыг шийдэх шийдэл нь байна, гишүүд нь, нэгдсэн зарчим, дүрэм журам, ёс суртахуун нь байна. Үүгээрээ бид бусад улс нам, улс төрийн хүчнүүдээс ялагаатай.
2020 оны сонгуулиар ЗӨВ хүн ялна аа. Монголчуудыг зөв хүнийг, шинэ цагийг, шинэ ирээдүйг хүсч байна. Бид ялна.
-Бид эвсэхийн тулд эвсээгүй. Манай гурван намд нийтлэг эрх ашиг, үнэт зүйл байна. Гурвуулаа зүүний хүчний нам. Энэ үнэт зүйлс дээрээ тулгуурлаж эвсэж байгаа учир зөвхөн өнөөдөр эвсээд зогсохгүй цаашлаад нэг нам болох боломжтой юм. Үүгээрээ бид бусад нам, эвслээс ялгаатай.
Б.Насанбилэг: өмнөх сонгуулиуд сонголтгүй сонгуулиуд байсан. Тэгвэл энэ жил сонголтттой сонгууль болно. Тэр сонголтынх нь нэг нь “Зөв хүн электорат” байх болно.
-Энэ жил шинэ, шударга, боловсролтой хөдөлмөрч хүнийг сонгох хүлээлт нийгэмд байна. Энэ хүлээлтэд манай эвсэл зүй ёсны нэг сонголт нь болж байгуулагдаж байна. Хамгийн сүүлийн буюу ерөнхийлөгчийн сонгуулиар маш олон “цагаан сонголт”/санал өгөөгүй/ хийснийг та бүхэн мэдэж байгаа. Өөрөөр хэлбэл, өмнөх сонгуулиуд сонголтгүй сонгуулиуд байсан. Тэгвэл энэ жил сонголтттой сонгууль болно. Тэр сонголтынх нь нэг нь “Зөв хүн электорат” байх болно.