Японы мэргэжлийн сумо бөхийн хару башёгийн 12 дахь өдрийн барилдааны тоймыг толилуулж байна.
Өчигдөр башёг тэргүүлэгчид хоорондоо учраа тааран барилдлаа:
- Аойяама /11-1/ - Митакеуми /9-3/
- Асанояама /10-2/ - Таканошо /9-3/
Харин аваргуудын хувьд: Их аварга Хакухо М.Даваажаргал /10-2/ секиваке Шодайтай /6-6/ барилдан өвдөг шороодлоо. Хоёр бөхийн хувьд 11 дэх удаагаа учраа таарч буй нь энэ бөгөөд их аварга хоёр дахь удагаа өвдөг шороодлоо. Какүрюү /10-2/ аварга Комүсүби Эндог /6-6/ давлаа.
Ийнхүү башёг тэргүүлэгчдийн байранд ялимгүй өөрчлөлт орж Аоияама 11 даваа нэг унаатайгаар башёг ганцаараа тэргүүлэх болсон бол 10 даваа хоёр унаатайгаар аваргуудаас гадна секиваке Асанояама нар удаалж байна.
Болгар улсын бөх Аоияамагийн хувьд цагтаа секиваке хүртэл дэвшиж явсан ч сүүлийн хэдэн башё дараалан 50 хувийн амжилтаа үзүүлж чадалгүй маэгаширагийн 13 хүртэл эрэмбэ доошлоод байгаа ч энэ удаагийн башёд тун сайн барилдан башёг ганцаараа тэргүүлж байна.