СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Мадрид хотын 80 хувь нь коронавирусээр халдварлана

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Испанийн нийслэл Мадрид хотын 10 оршин суугч тутмын найм нь буюу нийт хүн амын 80 хувь нь коронавирусээр халдварлана гэж мужийн захирагч Изабел Диаз Ауйсо мэдэгджээ. Захирагчийн хэлснээр тэдгээр оршин суугчдад халдварын шинж тэмдэг хөнгөн хэлбэрээр илрэх ба нөхцөл байдал одоо байгаагаас хүндэрнэ гэдгийг анхааруулсан байна.

Тэр дундаа нийгмийн 15 хувийг эзэлдэг эмзэг давхаргын иргэдийн хувьд даван гарахад хүндрэлтэй гэдгийг хэлжээ. . Түүнчлэн 831 иргэн нас бараад байна.

Хатагтай Диаз Ауйсо коронавирус бидний таамаглаж байгаагаас ч удаан хугацаанд Испани улсыг хамрах ба нийгмийн эмзэг давхаргад хүндээр тусна гэж радиод өгсөн ярилцлагадаа дурджээ. Эмзэг давхаргын өндөр настнуудын тухайд халдварт вирус 24-48 цагийн дотор амь насыг нь авч одох аюултай учир нэн даруй аврах горимд шилжих хэрэгтэй гэж захирагч үзсэн байна.

Тиймээс энэ байдалд бэлдэхийн тулд эмнэлгийн орнуудын тоог нэмж, түргэвчилсэн оношлуурыг энэ амралтын өдрүүдэд ашиглаж аль болох хүнийг хамруулахыг уриалжээ.

Эх сурвалж: CNN

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.