Эрүүл мэндийн яамнаас ээлжит зөвлөгөө мэдээллийг хүргэж байна. Хүн болгон COVID-19-ийг эрүүлээр даван туулахын тулд яах ёстой талаар зөвлөлөө.
Би юу хийж чадах вэ /Гэр бүл, найз нөхдөд
1. Та өөрөө бухимдаа байвал хамгийн дотнын хүмүүс тань сөргөөр нөлөөлнө.
2. Үнэн зөв мэдээллийг гэрийнхэндээ өгөх. Ялангуяа хүүхэд, ахмад настнуудад илүү анхаарал хандуулах
3. Урьдчилан сэргийлэх аргуудыг хэвшүүлэх өөрөөрөө үлгэрлэх
4. Гэрийн эмийн сангаа шалгах /Анхны тусламжийн эм хэрэгслүүд байгаа эсэх/
5. Гэрийн цэвэрлэгээний бодис
6. Мэдээ, мэдээлэл тодорхой цагуудад авах
Ялангуяа бага насны хүүхэд, ахмад настнуудад энэ өвчний талаар шинжлэх ухаанд нотлогдсон мэдээллийг хэлж ойлгуулах хэрэгтэй.
Түүнчлэн мэдээллийг эрт, хожуу авах нь ялгаагүй. Болоогүй байгаа юмыг болсон мэтээр төсөөлж өөрийгөө бухимдуулах асуудал үүсээд байгаа юм. Зарим үед хэт их мэдээлэл авахаас өөрийгөө тусгаарлах хэрэгтэй.