Онгоцоор ирсэн иргэдийг ариутган тээвэрлэх ажлын явцын бичлэг
МИАТ компанийн Истанбул-Улаанбаатар чиглэлийн ОМ7161 дугаарын нислэг 2020.03.19-ний 01:20 цагт Чингис хаан нисэх онгоцны буудалд газардсан.
Тус нислэгээр 252 Монгол улсын иргэн ирсэн бөгөөд Улс даяар өндөржүүлсэн бэлэн байдал зарласан, УОК-ын шийдвэрийн дагуу нисэх онгоцны буух зурвасаас зорчигчдыг шууд тусгаарлах байруудад хүргэж тусгаарлаад байна.
Онгоцноос бууж байгаа иргэд тэдгээрийн ачаа тээшийг ариутгах халдваргүйжүүлэх ажлыг сайжруулж, зарцуулах хугацааг богиносгон ариутгалын зориулалтын майхныг онгоцны шаттай залган байрлуулж, иргэдийг майхнаар дамжуулан гаргаж ариутгал хийлээ гэж Засгийн газрын хэвлэл мэдээллийн хэлтсээс мэдээллээ.