СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Энэтхэгт коронавирустэй тэмцэхийн тулд үхрийн шээс уухыг зөвлөжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Энэтхэг улсад коронавирусийн 170 тохиолдол илэрсэн бөгөөд ард иргэдийн дунд вирусийн халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд шинжлэх ухаанаар батлагдаагүй хэд хэдэн арга турших зөвлөгөөнүүд дэлгэрчээ.

Үхрийн шээс ба өтөг бууц

Үхрийн шээс болон аргал, өтөг бууц олон төрлийн өвчинд тустай гэсэн үзэл Энэтхэгт эртнээс уламжлагдан иржээ. Засгийн эрх баригч Бхаратияа Жаната намын Парламентын гишүүн Суман Хариприяа коронавирусийн эсрэг үхрийн баас, шээс тустай хэмээн зөвлөсөн байна. Хэдийгээр үхрийн шээс нянгийн эсрэг ашигтай найрлагатай гэх судалгаа бий ч вирусийн эсрэг үйлчилгээтэй гэсэн анагаах ухааны салбарын баримт нотолгоо байдаггүй ажээ.

Спиртгүй гар ариутгагч

Үхрийн баасаар саван үйлдвэрлэдэг Cowpathy компани 2018 оноос хойш спиртийн найрлагагүй гар ариутгагч худалдаж эхэлжээ. Түүнчлэн иогийн багш Рамдев нь Хинди мэдээллийн сувгаар ургамлын гаралтай ариутгалын бодисыг гэртээ ашиглахыг зөвлөсөн байна. Гэвч Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон АНУ-ын Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах төв спиртийн агууламжтай гар ариутгагч хэрэглэх нь үр дүнтэй гэдгийг онцлоод байгаа юм.

Махнаас татгалзах

Энэтхэгийн Харьяана мужийн Эрүүл мэндийн сайд Аниль Виж өнгөрсөн долоо хоногт иргэдийг мах идэхгүй байхыг уриалжээ. Амьтны гаралтай мах идэх нь хүн төрөлхтөнд аюултай коронавирус шиг тахлыг тараадаг гэжээ. Харин Засгийн газрын гишүүн Гирираж Сингх одоогоор хүнсэнд коронавирус агуулагдаж буй нотолгоо илрээгүй хэмээн мэдэгдсэн байна.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.