Дэлхийд танигдсан алдартай сэтгүүлүүдийн нэг Playboy коронавирусийн халдварын улмаас тогтмол хэвлэлтээ зогсоож буйгаа мэдэгдсэн байна. Компанийн гүйцэтгэх захирал Бен Кон Medium дээр ил захидал нийтэлж энэ тухай мэдээлжээ.
Түүний хэлснээр улирал бүр хэвлэгддэг сэтгүүлийн хэвлэлтийг коронавирусийн халдварын тархалтаас үүдэж зогсоохоор болсон байна. “Коронавирус цар тахлын улмаас цаашид сэтгүүлээ хэвлэж, хэвлэлтээ тараах боломжгүй боллоо. Бид өдөр бүр хувьсан өөрчлөгдөж буй соёлын хэрэгцээг хангахын тулд анх удаа дижитал хэвлэлтэд шилжихээр төлөвлөж байна” хэмээн ил захидалд дурджээ.
Playboy сэтгүүлийг 1953 онд Хью Хефнер үүсгэн байгуулснаас хойш телевизийн шоу нэвтрүүлэг, амралт аяллын газрууд, клубууд зэргээр дамжуулж дэлхийн брэнд болсон билээ.
Эх сурвалж: The Guardian