"Ковид-19" халдварыг монгол улсад нэвтрүүлэхгүй байх, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх чиглэлд онц байдал зарлаж, улс орон даяар хагас өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Энэ үед аж ахуй нэгж, байгууллагуудын зүгээс халдварт өвчинтэй тэмцэхэд өөрсдийн зүгээс тусламж дэмжлэгийг үзүүлсээр байна. Эрдэс баялаг, геологи, уул уурхай болоод тээврийн салбарынхан хандиваа Улсын онцгой комиссын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшинд гардуулан өглөө.
Тухайлбал, эрдэс баялагийн салбарынхныг төлөөлж УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар 100 сая төгрөг хандивласан бол төмөр замын тээвэр зуучийн үйл ажиллагаа эрхэлдэг "Талын хишиг Майнинг" компани 80 сая төгрөг хандивлалаа.
"Талын хишиг майнинг" компани өмнө нь БНХАУ-ын Ухань хотод зориулсан хандивт мөн нэгдэж хандив өгч байсан бол энэ удаад Монгол Улсдаа ийнхүү 80 сая төгрөг хандивлажээ.