Грэйсон хүү өнгөрсөн Талархлын баяраар Далласаас Нью Орлеансийн чиглэлд нисч байгаад хамгаас хайртай чихмэл бамбаруушTeddy-ээ үлдээгээд буужээ. Хүү бүх зүйлийг Teddy бамбарууштайгаа хамт хийдэг байсан учраас хайртай тоглоомоо гээсэндээ гонсгор үлдсэн байна.
Тиймээс хүүгийн ээж Кристина Муллиган бусад ээжүүдийн адилаар сэтгэлээр унасан хүүдээ туслахын тулд Teddy бамбаруушийг нь буцааж авчрахыг оролджээ. Нислэгийн компани, нисэх буудал руу залгаж хаясан гээсэн зүйлс дунд бяцхан Teddy байгаа эсэхийг цөхрөлтгүй асууж сурагласаар байжээ.
Мөн тухайн нислэгийг үйлдсэн Саутуэст Эйрлайнс компанийн Facebook хуудсанд хандаж тусламж гуйн, нислэгийн багийнхан, онгоцны үйлчлэгчдээс туслахыг хүссэн байна. Гэтэл санаанд оромгүйгээр Нью Орлеансын нисэх буудал даяар ажилчид энд тэнд гүйлдэн хүн бүр Грэйсон хүүгийн гээсэн Teddy-г хайж эхэлжээ. Энэ явдлаас хойш сарын хугацаа өнгөрсөн ч бяцхан бамбарууш олдоогүй л байлаа.
Зул сарын баяр өнгөрөхөд нислэгийн компанийн зүгээс Грэйсоны үлдээсэн Teddy-г олоогүй учир түүнд шинэ бамбарууш бэлэглэхээр болжээ. Шинэ бамбаруушаа бэлэг болгон илгээхдээ Саутуэст Эйрлайнс компанийн ажилтнууд захидал бичиж, учрыг нь тайлбарласан байна. Хүү өөрийнхөө бамбаруушийг олоогүй ч шинэ бамбаруушаа Жэк хэмээн нэрлэж түүнтэй хамт баяр хөөртэйгээр цагийг өнгөрөөх болжээ.
Эх сурвалж: CNN