СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Иран улс 10,000 хоригдолд өршөөл үзүүлнэ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Иран улсын Засгийн газар энэ баасан гарагт хаврын улирлыг угтах баярыг тохиолдуулан 10,000 хоригдолд өршөөл үзүүлж суллахаар шийджээ. Өршөөлөөр суллагдах хоригдлуудын дунд улс төрийн шалтгаанаар хоригдсон хүмүүсийг багтаасан байна.

Уг шийдвэрийг гаргахаасаа өмнө Иран улс 85,000 хоридлыг түр хугацаанд суллаж корнавирусийн эсрэг тэмцэхэд аюулгүй байдлыг хамгаалах хүчнээр ажиллуулсан юм. Тэгвэл эдгээр хүмүүсийн зарим нь буцаж хоригдох шаардлагагүй болж байна.

. Тус улсын хувьсгалт гвардын хамгаалагчид ойрын жилүүдэд Америк, Британи, Канад, Австрали, Австри, Франц, Швед, Нидерланд, Ливаны иргэд, давхар иргэншилтэй иргэдийг хэдэн арваар нь баривчлан саатуулсан юм.

Ираны хорих газруудад 189,500 хоригдол ял эдэлж байгаа гэсэн мэдээлэл байна. Коронавирусийн халдварын гурав дахь голомт болсон Иранд халдварын 17,000 гаруй тохиолдол бүртгэгдэж, 1,135 хүн нас баржээ.

Эх сурвалж: The Guardian

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.