СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Төрийн ажилд саад болж дарга нараар яриулахгүй байхыг Шуурхай штабаас хатуу анхааруулав

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Тусгай үүргийн дөрвөн онгоцоор нийт 986 иргэнийг авчирсан. Бүх иргэдийг тусгаарлаад байгаа. Ямар нэгэн байдлаар тусгаарлалтаас үлдсэн зүйл байхгүй. Улсын онцгой комисс стратеги төлөвлөгөө хийж боловсрууллаа. Энэ хүрээнд тусгаарлалтын байранд байгаа иргэдэд 14 хоногт нэг удаа 10-16 цагийн хооронд эргэлт буюу хоол хүнс, хэрэглээний зүйлсийг оруулна. Тухайн иргэдийн гэр бүлийнхэн зах замбараагүй байдал үүсгэхгүй байхад анхаарах хэрэгтэй.

Аж ахуй нэгжийг торгож шийтгэхээс илүү аль болох харилцан уялдаатай ажиллахыг эрмэлзэж байна гэлээ. Гэвч хүнсний аюулгүй байдлыг зөрчсөн бараа бүтээгдэхүүн нийлүүлэхийг завдсан зөрчил гарч байгаа аж. Бараа материалын тасралтгүй үйл ажиллагааг ханган ажиллаж байгаа.

. Үүнд монголын найман жолооч багтсан бөгөөд дээрх найман жолооч ирсэн даруйдаа тусгаарлагдана. Дээрх бараа бүтээгдэхүүнийг ДЭМБ-аас өгсөн чиглэлийн дагуу ариутгалыг ном дүрмийн дагуу хийнэ. Гадаадын 15 жолоочийн хувьд цагдаагийн хяналтан дор хил давна.

Зөвхөн Улаанбаатар хотод тусгаарлалтын үйл ажиллагааг зохион байгуулаагүй. Хөдөө орон нутаг, нийслэл хотод нийт 21 цэгт 1734 иргэнийг тусгаарлаад байна.

Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр: Гаднаас ирсэн иргэдийн ачааг 14 хоног тусгаарлах журамтай тул үүнийг мөрдөхийг хүсэж байна гэлээ. . Аливаа ажлыг зохион байгуулж байхад дундуур нь орж ирээд элдэв асуудал үүсгэн ах, дүү хамаатан садан, таньж мэддэгээрээ дээрээс доошоо яриулдгаа болих хэрэгтэй гэдгийг хатуу хэлмээр байна.

Өнөөдрийн байдлаар тусгаарлах байртай холбоотой 225 дуудлага ирсэн. Удирдлагын гурван түвшин байдаг дээд, дунд, доод. Дээд түвшин гэдэг нь Засгийн газар, УОК дунд түвшин гэдэг нь шуурхай штаб бид нарын хүндрэлтэй асуудал бол доод түвшний асуудал байна. . Өнөөдөр 10-16 цагийн хооронд тусгаарлалтад байгаа иргэдэд нэг удаа эргэлт оруулна. Тэнд хүний амьдрал байгаа болохоор хэрэгтэй зүйлсийг оруулах болно.

Дотор байгаа хүмүүсээс хэл ам гарч байгаа. Өнөөдөр 15:00 цагт өөрийн биеэр бүх цэгүүдэд тойрч ажиллана. Гэхдээ тусгаарлалтад байгаа иргэд халдвар хамгааллын дэглэмийг ягштал дагах хэрэгтэй.

.

Та бүхнийг зочид буудалд буулгасан юм биш. Тусгаарлах байранд байгаа. Зочид буудлын үйлчилгээ нэхэхгүй байхыг хатуу хэлье.

 Гаднаас ирсэн иргэдийн ачаа болон бичиг баримтыг авсан. Буцааж өгөх болоогүй гэдгийг тайлбарлалаа. Учир нь эхнээсээ ирсэн зарим иргэд төлбөрөө төлөхгүй улмаас Багабаян амралтын газрын үйл ажиллагаа доголдоход хүрээд байна. Ард иргэдээ, сахилга баттай, хариуцлагатай байхыг хүсэж байна гэлээ.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.