СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Ч.Улаан: Энэ жил ноолуурын үнэ унахгүй, харин ч өснө

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас Ноос, ноолуурын салбарт авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцжээ. Гаргасан шийдвэрийн талаар ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан мэдээлэл хийлээ.

Энэ жил коронавирусийн халдвар гарсантай холбогдоод ноолуурын үнэ өсөхгүй гэх таамаглал малчдын дунд гараад байгаа. Тэгвэл ноолуурын гарааны үнийг 100 мянган төгрөгөөс эхлүүлж буйгаа салбарын сайд мэдэгдлээ

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан "Өнөө жил бид 70.9 сая мал тоолуулсан. Энэ сүргийн бүтцээс авч үзвэл энэ жил 10.2 мянган тонн ноолуур бэлтгэх тооцоолол байна. Гэвч үүссэн нөхцөл байдлаас үүдээд ноолуурын салбарт эрсдэл үүсч магадгүй болоод байна. Тиймээс энэ салбарт цогц арга хэмжээ авахаар төлөвлөлөө.

Өнгөрсөн жилийг авч үзвэл нийт ноолуурын 25 хувийг дотооддоо боловсруулж, 10 орчим хувийг хагас боловсруулан буюу самнаж экспортолсон. 65 хувийг түүхийгээр нь экспортолжээ. Харин энэ жил энэ байдлыг өөрчилнө.

Ингэхдээ . Ингэснээр нийт ноолуурынхаа 50 хувийг дотооддоо боловсруулах боломж бий болно.  

Хөгжлийн банк өмнө нь 10 хувийн хүүтэй зээл олгодог байсан бол энэ удаад 5 хувийн хөнгөлөлттэй зээл олгоно. Харин төрөөс 30 тэрбумыг хүүгийн хөнгөлөлтөд зарцуулна.  Улмаар төрийн худалдан авалт хийх замаар ноолуурын боловсруулалтыг нэмэгдүүлнэ" гэлээ.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.