СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Видео мэдээ | 2020-03-19

LIVE: Д.Сумъябазар: Шатахууны үнэ дөрөвдүгээр сарын 15 гэхэд 200 төгрөгөөр бууна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна. Энэ удаагийн хуралдаанаар газрын тосны үнэ, шатахууны үнийн бууралтын асуудлыг авч хэлэлцжээ. Уг асуудлаар УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар нар мэдээлэл хийлээ.

Дэлхийн зах зээл дээр шатахууны үнэ хамгийн доод түвшиндээ буюу 22 ам.долларт хүрч буураад байна. Энэ үнээр тооцвол манай улсад шатахууны үнэ дунджаар 200 төгрөгөөр буурах боломжтой юм. Гэвч үнийн бууралт 4 дүгээр сарын 15-наас наашгүй гэж УУХҮЯ үзэж байна 

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар "Газрын тосны үнэ дэлхийн зах зээл дээр хамгийн доод түвшинд буюу 22 долларт хүрээд байна. Тиймээс Засгийн газрын зүгээс шатахууны үнийг бууруулах арга хэмжээ авч ажиллаж байна. Гэхдээ 4-р сарын 15-аас үнэ буурна гэж тооцоолж байна. Манай улсад үнийн бууралт 1-2 сарын дараа нөлөөлдөг. Тэгэхээр сарын дараа шатахууны үнэ литр тутамдаа 200 төгрөгөөр буурна" гэлээ.

УУХҮ-ийн газрын дарга н.Эрдэнэбаяр "Өчигдөр/2020.03.18/-өөс шатахууны үнэ 50 төгрөгөөр буурсан. Яагаад 200 биш 50 төгрөгөөр буурсан бэ гэвэл оны өмнө долларын ханш 2670 төгрөг байсан. Оны дараа 2700 давсан. Нэг ам.доллар дээр 120 төгрөгийн зөрүү гарсан. Сая гуравдугаар сард ОХУ-ын Роснефть компаниас хилийн үнээ АИ-92 автобензин дээр гэхэд л тонн тутамд 58 ам.доллараар буулгасан. Энэ нь литр тутамдаа 120-130 төгрөгөөр буурсан гэсэн үг. Энэ үнэ бодитоор буюу өчигдрөөс литр тутамд 50 төгрөгөөр буурлаа.

Газрын тосны үнийн шинэчилсэн тооцоог ОХУ-аас манай улсад гуравдугаар сарын 25-27-ны хооронд өгнө. Бидний тооцоогоор 4-р сарын хилийн үнэ 100 орчим ам.доллараар бууж ирэх байх. Үүнээс шалтгаалж дизел, автобензиний жижиглэнгийн үнэ литр тутамд 200 орчим төгрөгөөр бууна" гэлээ. 

-Нүүрс тээвэрлэлт хэзээнээс эхлэх вэ?

-Шаардлагад нийцсэн ариутгал халдваргүйжүүлэлтийн бэлэн байдлыг хангаж байна. Үүний дараа экспортыг идэвхижүүлэх асуудлыг хэлэлцэнэ. Эдийн засаг чухал ч эрүүл мэндийн хямралд орж болохгүй гэсэн байр суурьтай байна. 

-IPO гаргах асуудал юу болж байгаа вэ?

-Засгийн газрын тэргүүн тодорхой үүрэг чиглэл өгсөн. Энэ засгийн газрын үед IPO гаргахгүй гэсэн байр суурьтай байгаа. Хойшлуулна гэдэг тодорхой санал хэлсэн. Дэлхий нийтээрээ хүнд байдалд орчихоод байхад бид IPO яриад амжилт олохгүй нь тодорхой шүү дээ. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.