НЗДТГ-аас сайжруулсан түлш болон бусад цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Он гарсаар объектын галын дуудлагагүй таван тохиолдол бүртгэгдсэн байна.
Сүүлийн үед цаг агаар дулаарч байгаа учраас шар усны аюул манай нийслэлд ойрхон байгаа. Монгол орны нийт газар нутгийн 49 хувь нь цасан бүрхүүлтэй байна. Нийслэл хот орчмын уул, голын сав газрын 50-70 хувь нь цасан бүрхүүлтэй байгаагаас цасан дахь усны нөөц дунджаар 0,52 метр куб байгаа юм. Түүнчлэн нийслэл хот дөрвөн уулаар хүрээлэгдсэн тул шар усны аюул дунд байдаг. Ойрын өдрүүдэд шар усны үеэр бууж болзошгүй байгаа тул айл өрхүүдийг сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа. Түүнчлэн нийслэлийн Захирагчийн ажлын албанаас гуу жалгаар ариутгал халдваргүйжүүлэлтийг хийж байгаа.
Нийслэлийн гэр хорооллын гудамж талбайгаар нийт 22 автомашин явж дуудлага мэдээлэл хүргэж байгаа гэнэ.
Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн ажлын цагийн хуваарийг 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл 10:00-16:00 цаг болгон өөрчиллөө. Нэгдсэн төвүүдийн өдөр цайны цаг байхгүй гэдгийг тодотгон хэлэв.
Түүнчлэн БНХАУ-ын үйлдвэрээс 65 мянган угаар мэдрэгч хил дээр ирсэн. Ирэх долоо хоногоос айл өрхүүдэд тараах болно хэмээв.