АНУ-ын дэд ерөнхийлөгч асан Жой Байден энэ сарын 17-нд Иллинойс, Флорида мужид түүнийг Ардчилсан намаас ерөнхийлөгчид нэр дэвшихийг нь шийдвэрлэх анхан шатны сонгуульд ялалт байгуулсан гэж тус улсын хэвлэлд мэдээлжээ. 155 төлөөлөгч өрсөлдөж байгаа Иллинойс мужид ардчилсан намаас өрсөлдөж байгаа тэрээр 58.2 хувийн санал авсан бол Вермонт мужаас өрсөлдөж байга Берни Сандерс 37.1 хувийн санал авсан байна. Харин Флорида мужид Жой Байден 61.6, Сандерс 22.8 хувийн санал авчээ. Энэ мужид 215 төлөөлөгч өрсөлдөж байгаа аж.
Гэхдээ мягмар гаригт Аризона мужид хийсэн Ардчилсан намын анхан шатны сонгуулийн үр дүн гараагүй байна. Түүнээс гадна Охио муж коронавирусын улмаас сонгуулийг зургадугаар сарын 2 хүртэл хойшлуулжээ. Нийт 912 төлөөлөгчийн дэмжлэг авсан Жой Байден ялагч болох магадлалтай аж. Харин Берни Сандерс одоогийн байдлаар 712 төлөөлөгчийн дэмжлэг аваад байна. Ерөнхийлөгч Доналд Трамп дахин өрсөлдөх сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшиж өрсөлдөнө. Гэхдээ түүнийг өрсөлдөх эсэхийг эцсийн байдлаар Милоуки хотод долдугаар сард болох Ардчилсан намын үндэсний чуулганаар шийдвэрлэх аж.
Х.ОЮУНБОЛД