Иргэн Б.Б нь Налайх дүүргээс 49-47 УНМ улсын дугаартай Northbenz маркийн автомашинаар найман тонн түүхий нүүрсийг элсэн доор нуун далдалж, Нийслэл рүү оруулахаар тээвэрлэж явсныг НМХГ-ын байцаагчид энэ сарын 01-ний өдөр илрүүлжээ.
Уг нүүрсийг Амгалан дулааны станцын хашаанд буулгаж, зөрчил гаргасан иргэнийг үргэлжлүүлэн шалгах ажиллагаа явагдаж байгаа аж. Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу 2019 оны тавдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн нийслэл нутаг дэвсгэрийн хориглогдсон бүсүүдэд түүхий нүүрс оруулах, түлэхийг хориглосон бөгөөд зөрчил гаргасан иргэн, аж ахуйн нэгжийг торгож байгаа болохыг иргэдэд анхааруулж байна.