СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Итали улс нэг хоногийн хугацаанд хамгийн олон иргэнээ алдлаа

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Итали улс Хятадаас гадна коронавирусийн халдварын хоёр дахь том голомтоор нэрлэгдээд байгаа юм. Тус улс өнгөрсөн 24 цагийн дотор Ковид-19 цар тахлын улмаас хамгийн олон буюу 475 иргэнээ алдаж нийт нас барагсдын тоо 3,000-д хүрлээ.

Тус улсад халдварын 35,713 тохиолдол бүртгэгдсэн байгаагаас 4,000 нь эдгэжээ. Халдвар Ломбарди мужид хамгийн өргөн хүрээтэй тархаж, нөхцөл байдал хүнд байна. .

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр дэлхийн хэмжээнд 218,000 хүн коронавирусээр халдварласны талаас илүү хувь буюу дийлэнх нь Европ, Өрнөдийн Номхон далайн бүс нутагт бүртгэгдээд байна.

Улс орнууд халдварын тархалтыг зогсоохын тулд олон нийтийн үйл ажиллагааг хорих зэргээр хорио цээрийн дэглэм хэрэгжүүлж байгаа ч халдвар авсан байж болзошгүй сэжигтэй иргэд өөрийгөө тусгаарлах, хянах хэрэгтэй гэдгийг ДЭМБ-ын зүгээс анхааруулжээ.

Итали улсын Засгийн газар вирусийн тархалтыг зогсоохын тулд хоёр долоо хоногийн турш хорио цээрийн дэглэмийг хэрэгжүүлж байна. . Мэргэжилтнүүдийн зүгээс Италийн хүн амын дунд ахмадууд нилээд хувийг эзэлдэг тул нас баралтын тоо их байгаа гэж үзжээ.

Европын бусад орнуудыг харвал Испани улсад 14,000 орчим иргэн халдварлаж 598 хүн нас барсан бол Франц улсад халдварын тохиолдол 16 хувиар нэмэгдэж, 7,730 болжээ. Германд 8,000 гаруй тохиолдол бүртгэгдэж 12 иргэн нас барсан байгаа бол Бельги улсад 14 хүн нас барж 1,500 тохиолдол илрээд байна.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.