СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Лондон хотын төвд дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг олджээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Их Британийн нийслэл Лондон хотын төвд Сохо’с Дийн гудамжний ойролцоогоос барилгын ажилчид дэлхийн хоёрдугаар дайны үеийн дэлбэрээгүй тэсрэх бөмбөг олжээ. Барилгын ажилчид орон нутгийн цагаар даваа гарагийн үдээс хойш 13 цаг 42 минутад цагдаагийн газарлуу залгаж олсон зүйлийнхээ талаар хэлсэн байна.

Цагдаа нар ойр орчимд аж төрж, ажил хөдөлмөр эрхэлдэг иргэдийн аюулгүй байдлыг хамгаалахын тулд нэн даруй нүүлгэн шилжүүлэхийг шаарджээ. Олон мянган хүн ажлын байраа орхисон байна. Хэдэн арван цагдаа тэсрэх бөмбөг олдсон гудамжны орчимд тор татаж хамгаалалтад авчээ.

Лондон дахь Сохо зочид буудал байрладаг гудамж нь олон тооны бизнесийн төвүүд, тансаг зоогийн газрууд, цэнгээний газрууд байрладаг учраас мянга мянган хүн бужигнадаг хөл хөдөлгөөн ихтэй газар юм.

2015 онд Лондон хотын зүүн хэсгээс дэлхийн хоёрдугаар дайны үеийн 250 кг жинтэй аварга том тэсрэх бөмбөг олдож байжээ. Дайны үед германчууд Лондонд 12,000 метр тн тэсрэх бөмбөг хаяж 30,000 оршин суугчийг бүрэлгэж байсан тухай түүхэнд тэмдэглэн үлджээ.

Эх сурвалж: CNN

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.