СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Дам тамхидалтаас болж жилд сая хүн нас барж байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Тамхи татдаг 52 хүн жилд дунджаар нэг хүний аминд хүрч байгааг судлаачид тогтоожээ. Дэлхий дээр тэрбум орчим тамхи татдаг хүн амьдардаг ба дам тамхидалтаас болж жилдээ нэг сая хүн нас барж байна гэж JAMA Network Open сэтгүүлд нийтэлсэн байна.

Дам тамхидалтыг төдийлөн хортой гэж үздэггүй ч үнэн хэрэгтээ үхлийн аюулд хүргэдэг гэдгийг энэхүү судалгаа харуулжээ. Үнэн хэрэгтээ дам тамхидалтад өртөж буй хүмүүс тамхичны амьсгалаад гаргасан утаа, цогноос гарч буй утаа хоёроор давхар амьсгалж байдаг. Уг утаа нь .

Үүгээр зогсохгүй дам тамхидалтын утаа нь нярайн нас баралт, хүүхдийн чихний эмгэг, амьсгалын замын багтраа өвчнийг үүсгэж насанд хүрэгчдэд хорт хавдар, зүрхний өвчлөл үүсгэх хортой ажээ. Өнгөрсөн олон жилийн хугацаанд дам тамхидалт хор хөнөөлтэй гэдгийг мэдэх ч дэлхийн хэмжээнд хичнээн гэмгүй хүн дан тамхидалтад өртөж амь насаараа хохирч буйг зайлшгүй судлах шаардлага гарсан хэмээн судлаачид үзэж байна.

Амстердамын анагаах ухааны төв болон их сургуулийн анагаах ухааны төвийн судлаачид Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Олон улсын нас баралт болон тамхины статистикийн судалгаа, Дэлхийн өвчний талаарх мэдээлэл гэх мэт баримтууд дээр түшиглэн судалгаа хийжээ. Ингэхдээ а.

1990-ээд оны үед 31 тамхичны утаанд хордож нэг хүн нас барж байсан бол 2016 онд 52 тамхичин нэг хүний амь насанд хүрдэг болжээ. Энэ нь дэлхийн зарим улс оронд зоогийн газар, бизнес үйлчилгээний төвүүдэд тамхи татахыг хориглосон шийдвэртэй холбоотой гэж үзсэн байна.

Эх сурвалж: CNN

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.