БНЧУ-ын үерт автсан тосгонд ургаж үлдсэн ганцаардсан нарс модыг аливаа муу зүйлээс манаж, хамгаалах ид шидтэй хэмээн нутгийн иргэд итгэдэг байна. Ганцаардмал нарс Хорватын гингко, Португалийн туулайн бөөрний мод, Английн царс модтой өрсөлдөн жилийн шилдэг модоор шалгарчээ.
Үерт автсан тосгоны хамгаалагч мод хад чулуун өндөрлөгт орших Чудобин тосгоны ойролцоо 350 жилийн турш ургасан байна. Нутгийнхны шүтэж ирсэн мод тосгонд тохиосон үйл явдлын гэрч болон үлджээ.
Гайхамшигт модыг шалгаруулах санал хураалтад Европ даар 285,000 хүн саналаа өгсөн байна. Коронавирусийн халдварын улмаас санал хураалтыг цахим хэлбэрээр явуулжээ. Уралдааныг Хүрээлэн буй орчны хамтын нөхөрлөлийн холбоо болон Европын газар эзэмшигчдийн байгууллагаас зохион байгуулсан байна.
Хүн төрөлхтөний байгаль орчинтой харьцах мэдрэмж, моддыг хайрлах хамгаалах үзэл төдийгүй цар уурын өөрчлөлтийн нөлөө, бохирдлыг харуулах, Европ даяар эртний ой модыг хайр гамгүй устгаж буй үйл явдлыг олонд сэрэмжлүүлэхээр уралдааныг зохион байгуулжээ.
Эх сурвалж: The Guardian