СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Венесуэлийн эмнэлгүүдэд амны хаалт, бээлий, өмсгөл хүрэлцээгүй байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Дэлхийн улс орнуудад Ковид-19 цар тахлаас ард иргэдээ хамгаалах хангалттай хугацаа үлдээгүй ч зарим улсад бэлтгэл дутмаг байгааг эх сурвалж онцолжээ. Тэдгээр улс орнуудын тоонд Венесуэл багтаж байна.

Тус улсын зүүн нутгийн Сьюдад Гуаяана хотын эмнэлэгт хэвтэх ор, тусгаарлах байр, саван хүрэлцээгүй байдалтай уджээ. Уг эмнэлэг нь коронавируийн халдварын үед үүрэг хүлээж ажиллах гол төв юм байна. гэжээ.

Венесуэл улсад одоогоор коронавирусийн халдварын 33 тохиолдол илрээд байгаа юм. Засгийн газрын зүгээс нийслэл Каракас хотод хорио цээрийн дэглэм тогтоож, бусад зургаан мужид тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлажээ. Энэ долоо хоногийн даваа гарагт хорио цээрийн үйлчлэх нутаг дэвсгэрийн хэмжээг тэлсэн тухай мэдээлсэн байна.

Гэвч хэдий нь эдийн засаг, улс төрийн хямралд автсан тус улсад коронавирусийн халдвар олон хүнд тархвал хүнд нөхцөл байдал үүсэх нь гарцаагүй. Газрын тосны хамгийн их нөөц баялагтай улс хэдий ч өнгөрсөн жил инфляцийн түвшин 10,000 хувиар нэмэгджээ.

Улс даяар үйл ажиллагаа явуулдаг эмнэлгүүдэд эрчим хүч, тог, гэрэл цахилгаан тасрах явдал тогтмол тохиолддог байна. . 1997-1999 оны хооронд Венесуэл улсын Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан Хосе Феликс Олеттагийн хэлснээр “эрүүл мэндийн тогтолцоо бүхэлдээ суларсан. Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах үүргээ гүйцэтгэх чадамжгүй болсон.Тэр дундаа Ковид-19 зэрэг цар тахлын үед хүчин чадал хүрэлцээгүй” гэжээ.

Медикос Юнидос төрийн бус байгууллагын хийсэн судалгаагаар эмнэлгүүдийн 25 хувь нь л усны хэрэгцээгээр бүрэн хангагдаж байгаа ажээ. Мөн эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудын 2/3 нь нэг удаагийн бээлий, амны хаалт, саван, хамгаалалтын шил, өмсгөл байхгүй байна. Каракас хотын их сургуулийн эмнэлгийн ажилтнуудын 80 хувь нь халдвар авсан өвчтөнүүдтэй харьцах хамгаалалтын өмсгөл, төхөөрөмжгүй байгаа гэдгийг мэдээлжээ.

Эх сурвалж: The Guardian

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.