СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Сургууль, цэцэрлэгийн хорио цээрийг сунгах эсэх асуудал баасан гарагт тодорхой болно

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

УОК-оос өчигдөр /2020-03-17/ БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгт гуравдугаар сарын 30 хүртэл тавьсан сургууль, цэцэрлэгийн хөл хориог цаашид сунгах эсэх саналаа өргөн барихыг үүрэг болгосон. Энэ талаар болон засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар шийдсэн асуудлаар салбарын сайд мэдээлэл хийлээ. 

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг "Монгол улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар ЭМШУИС-ийн харьяа Монгол-Японы сургалтын эмнэлгийг БСШУСЯ-ны харьяа болгон өөрчиллөө. Өнөөдрөөс эхлэн БСШУСЯ тус эмнэлгийн үйл ажиллагааг хариуцан ажиллана. 

. Зарим нэг тоног төхөөрөмжийн дутагдалыг Дэлхийн банкны санхүүжилтээр шийдвэрлэнэ. 

Энэ сарын 30-ны өдрийг хүртэл ЕБС, цэцэрлэгт хөд хорио тогтоосон байгаа. Энэхүү хорио цээрийг сунгах эсэх саналыг баасан гарагт УОК-т танилцуулна. 

Юуны түрүүнд эрүүл мэндийн холбогдох /ЭМЯ/ байгууллагуудад хандсан. Мэргэжлийн байгууллагуудын саналыг үндэслэн манай яам саналаа өгнө. Ядаж долоо хоногийн өмнө шийдвэр гарах учиртай. Олон нийтийн зүгээс хичээл сургуулийг оруулмаар байна, хорио цээрийг үргэлжлүүлмээр байна гэсэн хоёр талтай байр суурийг ирүүлсээр байна. 

12 дугаар ангийн хүүхдүүдэд ЭЕШ-т бэлтгэх зөвлөмж, сэдвийг ойрын хугацаанд гаргаж хүүхэд нэг бүрт тарааж өгнө. Ахлах сургууль төгсөж байгаа хүүхдүүдийнхээ эрх ашгийг хохироохгүй талаас нь ажиллаж, шийдвэрийг гаргана гэлээ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.