СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Монгол Улсад коронавирусийн зургаа дахь тохиолдол бүртгэгдлээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Дэлхий даяар нийт 165 оронд коронавирус бүртгэгдлээ. Сүүлийн өдрүүдэд арлын 5-6 орон бүртгэгдсэн нь гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдол байгаа болсон. Иран, Итали, Испани, БНСУ, АНУ, ХБНГУ-д халдварын дэгдэлт эрчимтэй байгаа. Манай улсад халдварын тав дахь тохиолдол бүртгэгдлээ. Тухайн иргэний ойрын хавьталтай 13 хүнийг шинжилгээнд хамруулж байна.

Цаг агаар дулаарч байгаатай холбоотойгоор иргэд маань илт нимгэн хувцаслаж эхэлсэн байна. COVID-19 халдвар төдийгүй амьсгалын замын өвчнөөс сэргийлэхийн тулд даарахгүй байхыг зөвлөдөг. Тиймээс нэн тэргүүнд хувцсаа нимгэлэхгүй байх, даарч дархлаагаа бууруулахгүй байхыг зөвлөж байна" гэлээ.

Түүнчлэн гаднын улс орнууд гадаадын иргэдийг эмчлэх боломжгүй гэдгээ мэдэгдэж байгаа энэ хэцүү үед Монгол Улсынхаа иргэдийг хүлээн авч эмчлэх үүрэгтэй гэдгийг тододгов. 

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал “Өнөөдрийн байдлаар 1337 иргэн ажиглалтын байранд байна. .

Өнөө орой Истанбул-Улаанбаатарын онгоцоор 252 зорчигч ирнэ гэсэн мэдээлэл өгсөн. . Тухайн хүүхдийн хувьд АНУ-д өөр өвчнөөр эмчлүүлж байгаад эх орондоо ирж байгаа гэдгийг сануулмаар байна.

Эдгээр иргэдийг “Зүчи” зочид буудал, Багабаянгийн амралтын газар, “Асралтмед” эмнэлгүүдэд тусгаарлахаар бэлтгэлээ хангаж байна. Харин голомтот бүс нутгаас ирсэн иргэдийг ХӨСҮТ-д, эмнэлгийн тусламж шаардлагатай иргэдийг Цэргийн төв эмнэлэгт тусгаарлах бэлтгэл ажил мөн хангагдсан” гэлээ.

Түүнчлэн тусгаарлалт байгаа иргэдийн биеийн байдал хэвийн байгаа. Алтанбулаг боомтоор ОХУ-аас ирэх иргэд нэлээн байгаа тул Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн хэмжээнд бэлэн байдлыг хэрхэн хангах талаар шуурхай штабтай хамтран ажиллаж байна.

. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 633 эрчимт эмчилгээний ор бэлэн байна. Түүнчлэн ДЭМБ бусад томоохон улс орнууд эмчилгээнд ямар эм хэрэглэж байгааг байнга судалж, зөвлөх эмч нартайгаа ярилцан манай улс аль эмийг хэрэглэх, захиалах тал дээр өдөр бүр ажиллаж байгаа. Түүнчлэн БНХАУ болон манай улсын уламжлалт анагаах ухааны эм танг хослуулан хэрэглэхээр болсон.

ХӨСҮТ-ын захирал Д.Нямхүү "2020 гуравдугаар сарын 16-ны онгоцоор ирсэн иргэнээс энэ сарын 17-нд коронавирус илэрсэн. Ингээд нийт албан ёсоор таван тохиолдол бүртгэгдлээ. Ойрын хавьтлын иргэдээс шинжилгээ авч байгаа. .

Гуравдугаар сарын 16-нд тусгаарлагдсан нэг сэжигтэй тохиолдлын шинжилгээнд коронавирус илрээгүй. Мөн 17-нд ХӨСҮТ-д 1, Говь-Алтайд нэг, Сэлэнгэ аймагт хоёр нийт 4 сэжигтэй тохиолдлыг тусгаарлаж, шинжилгээ тандалт судалгаа хийж байна. Сорьцыг Улаанбаатар руу авчирч байна" гэсэн мэдээллийг өглөө. Одоогийн байдлаар Монгол Улсад коронавирусийн зургаан халдвар бүртгэгдлээ. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.