СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Путинийг дахин сонгуульд өрсөлдөхийг Үндсэн хуулийн цэц дэмжив

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

ОХУ-ын Үндсэн хуулийн цэц тус улсын Ерөнхийлөгч Владимир Путинд Ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөх боломж олгосон Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжжээ. ОХУ-ын Үндсэн хуулийн цэц Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг тэглэх нь хуульд нийцнэ гэж үзсэн нь 1998 онд Борис Ельцинд гурав дахь удаа төрийн тэргүүний сонгуульд өрсөлдөхийг хориглож байсан байр сууриа өөрчилснийг илтгэж байгаа юм. Путиний санал болгож буй процедурын дагуу Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг бүх ард түмний саналаар эцэслэн шийдэх юм.

Санал асуулгыг дөрөвдүгээр сарын 22-нд явуулахаар төлөвлөсөн бөгөөд товлосон хугацааны дагуу болно гэдгийг Кремлиэс онцолж байна. ОХУ-ын Үндсэн хуулийн цэц энэ асуудлыг ердөө хоёр хоног хэлэлцсэн бөгөөд үүнээс өмнө Крымийг ОХУ-д нэгтгэх тухай гэрээний асуудлыг л ийм шуурхай хэлэлцэж байсан аж. Владимир Путиний бүрэн эрхийн хугацааг тэглэх саналыг Төрийн думын гишүүн, дэлхийн анхны эмэгтэй сансрын нисэгч Валентина Терешкова энэ сарын 10-нд гаргасан билээ. Харин Путин энэ нэмэлт, өөрчлөлтийг Үндсэн хуулийн цэц дэмжвэл зөвшөөрнө гэж мэдэгдэж байсан юм.

Эх сурвалж: https://www.rt.com/russia/483252-putin-presidential-terms-no-limits/

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.