Сэлэнгэ аймагт энэ сарын 16-нд ой хээрийн түймэр гарчээ. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын төвөөс баруун хойд зүгт 50 километрт орших Номгон багийн “Ширээ нуруу” гэдэг газарт түймэр гарсан тухай дуудлагыг Онцгой байдлын газар хүлээн авчээ.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн алба хаагчид болон холбогдох албаны хүмүүс очиж ажилласан аж. Түймрийг тухайн өдрийн 14:30 цагт бүрэн унтраажээ. Түймрийн шалтгааныг тодруулахаар холбогдох албаныхан ажиллаж байгаа бөгөөд урьдчилсан байдлаар хүний буруутай үйлдлээс болж гарсан байж болзошгүй аж. Галд нийт есөн га газар шатжээ.