Сүүлийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осолд өртөх тохиолдол их гарч байна. Коронавирусийн халдвартай холбоотойгоор Цагдаагийн байгууллагаас тандагч багаж ашиглахгүй, хяналт байхгүй гэх нэрийдлээр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил дутагдал гарч байна.
Тэгвэл тээврийн цагдаагийн байгууллагаас нэг удаагийн лацтай шинэ хошуутай драгер багаж ашиглан согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийн шалгаж, хяналт тавин ажиллаж байгааг СХД-дэх Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч Дэслэгч Г.Далайжаргал дурдлаа.